Галын аюулаас урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-01-09 21:27:52

Завханы Онцгой байдлын газарт өнгөрсөн онд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 173 удаагийн дуудлага иржээ.

Эдгээр дуудлагад  Онцгой байдлын газрын алба хаагчид амжилттай ажиллаж 31 хүний эрүүл мэнд, амь нас болон төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нэг тэрбум 243 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ. Эдгээр дуудлагын ихэнхи хувийг галын дуудлага эзэлжээ. Тиймээс аж ахуйн нэгж байгууллага бүр гал унтраах анхан шатны багаж хэрэгслүүдтэй байж,  гал унтраагуурыг заавал байршуулж, ашиглах ёстой.

Жил бүр галын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлууд хийж, хөрш зэргэлдээ байгууллагуудтайгаа хамтарч ажиллах, түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа тохиолдолд гэрээндээ гамшиг осол, галын аюулаас урьдчилан сэргийлэх заалтууд оруулж өгөх хэрэгтэйг Онцгой байдлын газраас байгууллагын дарга нарын хурал дээр онцгой анхааруулав.

Б.Мягмарсүрэн

相关新闻