Завханы Алдархаан сум хамгийн олон малтай сум болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр гурван сая 406,2 мянган толгой мал тоолуулжээ.
Үүнээс нэг сая 379,8 мянган хээлтэгч тоологдож, өнгөрсөн оноос нийт мал сүрэг 8,7 хувиар буюу 273,2 мянгаар, тэмээ 3.0 хувиар буюу 204 толгойгоор, адуу 14,1 хувиар буюу 23,1 мянгаар, үхэр 8,5 хувиар буюу 13,5 мянгаар, хонь 10,7 хувиар буюу 167,6 мянгаар, ямаа 5,5 хувиар буюу 68,9 мянгаар тус тус өссөн байна.
Амины малтай өрх нь аймгийн нийт өрхийн 61,6 хувийг эзэлж, малчдын 30.0 хувь нь 15-34 насны залуучууд, 57,9 хувь нь 35-59 насны хүмүүс, 12,1 хувь нь тэтгэврийн насны хүмүүс тус тус эзэлж байна. Аймагт 1000-аас дээш малтай өрх 597 болж өмнөх оноос 73 мянгат малчин нэмэгджээ. Харин аймагтаа бүх малынхаа тоогоор Алдархаан сум тэргүүлсэн бол тэмээгээр Дөрвөлжин сум, адуу, үхэр, хониор Их-Уул сум, ямаагаар Алдархаан сум тус тус тэргүүлжээ.
Б.Мягмарсүрэн