Гэр буудлын үйлчилгээ эрхлэгчид сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬГадаадын болон дотоодын аялагч жуулчдын нэн түрүүнд очих дуртай газрын нэг болсон Дорноговь аймгийн Сайншанд сумын Хамарын хийд орчимд байгуулах дөрвөн замын уулзварын суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу тус сумаас гэр буудал эрхлэгчдийн дунд газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтыг зарласан байна.
Орон нутагт аялал жуулчлал, худалдаа үйлчилгээг хөгжүүлэхэд гэр буудлын үйлчилгээ эрхлэгчид идэвхтэй оролцож олон жилийн хөдөлмөрөө зориулж ирсэн тул тэднийг газар эзэмшүүлэх төсөл сонгон шалгаруулалтад давуу эрхтэй орлолцуулах боломжийг Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр захирамж гарган шийдвэрлэсэн аж. Одоогийн байдлаар тэнд 18 иргэн 70 гаруй гэртэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сонгон шалгарууллатад оролцсон иргэн хэсэгчилсэн төлөвлөлтийн дагуу таваас долоон гэрийг зохих стандарт дүрэм журмын дагуу барьж үйл ажиллагаа явуулах юм. Төсөл сонгон шалгаруулалтыг есдүгээр сарын 11-нээс 45 хоногийн хугацаатай зарласан аж.
Одоогийн байдлаар гэр буудлуудыг байршуулах зорилготой цэвэр бохир усны гол магистрал шугам болох 78.5 метр цэвэр усны шугам, 421.8 метр бохир усны шугам нийт 5003 метр шугам сүлжээний ажлыг суурьшлын бүмэд хийж дуусгасан юм.
Х.Эрдэнэбулган