Хүүхдийн өвчлөл хамгийн их байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-01-10 20:23:06

Булган аймгийн Нэгдсэн эмнэлэгийн цахим бүртгэлд хүүхдийн өвчлөл хамгийн ихээр бүртгүүлж байна. Өдөрт 40-50 хүүхэд ирж ханиад, хатгаа гэж оношлогдож байгаа ажээ.

Харин ханиад нь хүндэрсэн, хэвтэх шаардлагатай хүүхдүүдийг Нэгдсэн эмнэлэгийн  Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчилж байна. Хүүхдийн тасаг 30 ортой үйл ажиллагаа явуулж байна.

Дараа нь дотрын, шүдний тасгууд ачаалал ихтэй болжээ. Дотрын тасаг өдөрт 20-30, шүдний тасаг мөн 30 өвчтөн үзэж эмчлэх цагийн хуваарь тарааж байна. Зарим өдөр шүд эмчлэх багаж хүрэлцдэггүй, ажлын цаг дуусахаас өмнө цаг авсан өвчтөнүүдээ үзэж амжихгүй, маргааш өглөө нь үзэж байгаагаас тухайн өдрийн өвчтөний цагтай давхцах гэх мэт хүндрэлүүд гарч байна.

Энэ дашрамд дурьдахад аймгийн төвийн болоод сумдын Өрхийн эрүүл мэндийн төвүүддээ үзүүлэхгүйгээр шууд Нэгдсэн эмнэлэгт ирж байгаа нь хүндрэл, дараалал үүсгэж байгааг НЭ-ийн Цахим бүртгэлийн эмч хэллээ.

П.Батням

相关新闻