Ломбард  дээрэмдсэн хоёр этгээдийг баривчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-12 12:58:47

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  ломбард дээрэмдээд зугтсан хоёр этгээдийг цагдаагийнхан шуурхай илрүүлэн баривчилжээ. 

"Ломбард дээрэмдсэн  байна” гэсэн мэдээлэл энэ сарын 10-нд ирснээр  цагдаагийнхан газар дээр нь очиж  шалгахад Баянзүрх дүүргийн 23 хороонд суух Г-г ажлаа хийж байхад нь  бараан өнгийн хувцастай, 170 см орчим өндөр, 23-26 орчим насны үл таних хоёр этгээд хутга ашиглан айлган сүрдүүлж, сандалтай нь хүлж дээрэмдсэн хэрэг гарчээ. Нийт 1.100.000 төгрөг, 31 ширхэг гар утас, алт, үнэт эдлэл зэрэг эд зүйлс дээрэмдсэн хэргийг нийслэл хотын харъяат 1982 онд төрсөн Т, Сэлэнгэ аймгийн харьяат 1990 онд төрсөн Г нар бүлэглэн үйлдсэнийг цагдаагийн байгууллага шуурхай илрүүлжээ. Одоогийн байдлаар гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Ж.Батсайхан

.

相关新闻