Амралтын өдрүүдэд 103 согтуу жолооч илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЗамын цагдаагийн албаны мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд согтуу жолооч олон байсныг шалгалтаар илрүүлжээ. Бямба, ням гаригт нийт 103 согтуу жолоочийг саатуулсан байна.
Мөн Замын цагдаагийн албанд 694 дуудлага ирснээс гэмт хэргийн шинжтэй 15 мэдээллийн мөрөөр бас ажилласан. Амралтын өдрүүдэд зөвхөн нийслэлд зам тээврийн ослын улмаас нэг хүн амиа алдаж, 23 хүн гэмтжээ. Тэдний дөрөв нь бага насны хүүхэд байв. Өнгөрсөн долоо хоног буюу архи худалдахыг хориглосон гурав хоногт /2017.01.17-20/ Замын цагдаагийн албанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил 56.8 хувиар, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож гарсан осол 83.3 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй гарсан юм. Гэтэл архи худалдаалах хорио тавигдсан амралтын өдрүүдээр ийнхүү согтуу жолооч болон зам тээврийн осол нэмэгджээ.
Ж.Батсайхан