“Сүлд” биеийн тамир спортын хороо багийн дүнгээр хүрэл медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2017-01-23 14:10:25

Монгол улсын гавьяат, 21 дүгээр зууны манлай дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчид амжилттай оролцов. 

Өнгөрөгч долоо хоногт болсон 39 байгууллагын 201 тамирчин өрсөлдсөн энэхүү том тэмцээнд  “Сүлд” биеийн тамир спортын хорооноос 8 тамирчин оролцож, 60 кг-ын жинд ОУХМ Э.Цэндбаатар алтан медаль, шилдэг тамирчны цом, 69 кг-ын жинд О.Батзориг мөнгөн медаль, +91 кг-ын жинд 441 дүгээр ангийн Мэргэжлийн удирдлагын тасгийн ажилтан, дэд ахлагч Б.Агарзандан хүрэл медаль хүртэж, “Сүлд” биеийн тамир спортын хороо багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч хүрэл медаль хүртжээ. 

Ж.Батсайхан

相关新闻