Алдархаан сумын морин хуурч хүүхдүүдэд Японоос бишгүүр бэлэглэжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Алдархаан сумын морин хуурч хүүхдүүдэд Япон улсаас бишгүүр хөгжим бэлэглэжээ.
Энэхүү хөгжмийг БСШУСЯ-ны Япон улс дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч Нэшие Мацазова багш бэлэглэжээ. Нэшие Мацазова багш нь хөдөө орон нутгийн багш нарыг чадавхжуулах Япон улсад туршлага судлуулах олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн дөрвөн жил Монгол Улсын 400 гаруй багшийг Япон улсад туршлага судлах хөтөлбөрт хамруулжээ. Туршлага судлах хөтөлбөрт хамрагдсан Завхан аймгийн БСШУС-ын газрын мэргэжилтэн морин хуурын багш Ю.Дэлгэрнасан япон багшид хоёр жилийн өмнө хүсэлт тавьснаар 60 бишгүүр хөгжмийг Японоос илгээжээ. Эдгээр бишгүүр хөгжим нь хоёр сая орчим төгрөгийн өртөгтэй ажээ.
Алдархаан сумын хүүхдүүд морин хуураас гадна бишгүүр хөгжмөөр суралцаж цаашид аймагтаа дэлгэрүүлэх анхны бишгүүр хөгжимчид болно хэмээн Ю.Дэлгэрнасан багш хэллээ.
Дашрамд Алдархаан сум нь Завхандаа анхдагч морин хуурч хүүхдүүдээрээ алдартай морин хуур хөгжмийг сумынхаа брэнд хөгжим болгож сургууль, цэцэрлэгийн хүүхэд бүр морин хуурч болжээ. Тус сумын Соёлын төвийн эрхлэгч морин хуурч Ю.Дэлгэрнасан нь анх аймагтаа морин хуур хөгжмийг сургах давалгааг эхлүүлж өдгөө Завханы сургууль бүр морин хуурын чуулгатай, морин хуурч хүүхэдтэй болжээ. Ю.Дэлгэрнасан багшийн шавь бүгд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүд бөгөөд өдгөө 3000 орчим шавьтай ажээ.
Б.Мягмарсүрэн