Баян-Овоо сум ажлаараа шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-19 18:56:04

Сар шинийн баярыг тохиолдуулан Өмнөговь аймгийн алдартнуудыг тодрууллаа.

Өнгөрч буй бич жилийн ажлаараа тус аймгийн Баян-Овоо сум аймагтаа тэргүүлж, Сэврэй, Манлай сумдууд удаалсан байна. Мөн Баяндалай сумын Баян багийн малчин Ч.Болд, Сэврэй сумын Хоолт багийн малчин Э.Бэхбаяр, Ханхонгор сумын Жаргалант багийн малчин Э.Анхбаяр, Өгөөмөр багийн малчин Х.Отгонбаатар, Хондот багийн малчин Б.Улам-Өрнөх нарын 30 малчин аймгийн аварга малчны болзлыг хангаж, хөдөлмөр бүтээлээрээ хөдөө аж ахуйн салбартаа тэргүүлжээ. 

Аймгийн тэргүүний хамт олноор Улсын бүртгэлийн хэлтэс, Онцгой байдлын газар, Цогт-Овоо сумын Цэцэрлэг тус тус шалгарсан бөгөөд аймгийн Засаг даргын Жуух бичгээр нийт 35 хүнийг шагнаж урамшуулахаар аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж шийдвэрлэсэн байна. Дээрх шагналуудыг энэ сарын 20-ноос эхлэн аймгийн ЗДТГ-аас ажлын хэсгүүд гарч сумдад, малчны хотонд нь мөн аймгийн төвд албан хаагч, хамт олон байгууллагуудын шагналыг “Битүүн”-ний өдөр гардуулахаар болжээ. Ийнхүү Өмнөговь аймгийнхан алтан унжлагат хэмээх тахиа жилийг амжилт дүүрэн угтаж байна.

Д.Мишигсүрэн

 


 

 

相关新闻