Бичил уурхай эрхлэгчдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 17:55:48

Өмнөговь /МОНЦАМЭ/. Өмнөговь аймагт бичил уурхай эрхэлдэг иргэдийг нэгдсэн зохион байгуулалтад оруулахаар болжээ.

Тус аймгийн зарим сумдад гар аргаар ашигт малтмал олборлогчид олон байдаг билээ. Тэдний унаа, багаж хэрэгслийг хураах, хөөж туух асуудал их гардаг. "Өнгөрсөн жил уул уурхай зогсоход иргэд бичил уурхай эрхлэхээр явцгаасан. Үүнийг бид хөөх, хориглох бус харин нэгдсэн зохион байгуулалтад хууль журмынх нь дагуу оруулахаар болж байна" гэж Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ярилаа. Аялал жуулчлалын бус, байгалийн түүхт дурсгалын биш газарт тэдэнд зөвшөөрөл олгож, нөхөн сэргээлтийг нь хийлгэх ажээ. Үүнийг Монголын улсын хууль тогтоомжийн дагуу хийнэ гэдгээ Засаг дарга онцолсон юм.

Харин иргэд нөхөрлөл, хоршоогоо байгуулан нэгдэх хэрэгтэй байгаа ажээ. Бичил уурхай эрхлэгчдийг дэмжсэнээр ажлын байрыг нь тогтвортой болгох, хариуцлага үүрүүлснээр байгаль орчноо сүйтгүүлэхгүй байх зэрэг сайн талтай юм.

Д.Мишигсүрэн

相关新闻