"Цагаан сүүний аян" өрнүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цогтцэций сумын Залуучуудын Хөгжлийн төв, "Эмэгтэйчүүдийн Бриллиант клуб" ТББ-тай хамтран "Цагаан сүүний аян"-ыг сумандаа өрнүүлсэн байна.
Нэг хүн нэг литр сүү сэтгэлийн хандив уриатай уг аянд 52 литр сүүг таван өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй нэг ээжид өгчээ. Сар шинийн баяр ойртож байгаатай холбоотойгоор ийнхүү говийн бүсгүйчүүд нэгдэж цагаан сүүгээр сэтгэлийн өргөл өргөсөн нь иргэдийн талархлыг хүлээж байна.
Дээрх хоёр байгууллага ийнхүү хамтарч цаашдаа орон нутагтаа олон ажил санаачлан хийхээр төлөвлөж байгаа ажээ.
Д.Мишигсүрэн