Хоёр мянга гаруй ахмад насны хишиг хүртэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-21 11:26:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Ахмадууд  “Насны хишиг”- ээ авч эхлэх гэж байна. Өмнөговь аймгийн хувьд нийт 215 сая 970  мянган төгрөгийн тэтгэмжийг ахмадуудад олгохоор болжээ.

“Насны хишиг” олгохын тулд энэ сарын эхнээс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар 65-аас дээш насны ахмадуудаа бүртгэсэн байна. Бүртгэлд нийт 2 мянга 355 ахмад хамрагдаж насны хишиг авахаар болжээ.

Дээрх ахмадуудаас 70-79 настай 1034 өндөр настан байгаа нь хамгийн олон нь бөгөөд 90-ээс дээш насны 79, 65-69 насны 732, 80-89 настай 462 ахмад настан байгаа аж.

“Насны хишиг” болгож ахмадуудад 50- 250 мянган төгрөгийг насны ялгаатайгаар олгох юм байна.

Д.Мишигсүрэн

相关新闻