Өмнөговийн ихэнх нутгаар цас орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-21 11:43:14

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн ихэнх нутгаар цас орж, зарим нутгаар зөөлөн цасан шуурга шуурч байна.

Тус аймгийн УЦУОШТөвөөс мэдээлж байгаагаар Цогт-овоо, Булган, Ханбогд, Мандал-овоо, Ноён сумдад 2.0 мм, Цогтцэций, Баяндалай сумдад 1.0 мм, Даланзадгад, Баян-овоо сумдад 0.9 мм, Гурвантэс суманд 0.7 мм, Манлай, Сэврэй сумдад 0.3 мм, Номгон суманд 0.2 цас оржээ.

Өнгөрч буй өвөл Өмнөговь аймагт цасгүй дулаахан байсан хэдий ч мал усанд цуваж малчдад хүндрэл учруулж байсан юм. Ийнхүү цас орсонд хэд хоногтоо ч мал усанд цувахгүй хэмээн малчид баяртай байна.

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр энэ сарын 23-аас хүйтний эрч буурч дулаарах ажээ.

Д.Мишигсүрэн

 

相关新闻