Сэлэнгийн тамирчин Олон улсын хэмжээний мастер цол хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат, спортын мастер Н.Тогтохбаяр Олон улсын хэмжээний мастер боллоо.
2016 онд Болгарын нийслэл Софи хотноо болсон байлдааны самбын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медалийг эх орондоо авчирсан Сэлэнгийн тамирчин Н.Тогтохбаяр Олон улсын хэмжээний мастер боллоо. Түүний энэхүү амжилтыг үнэлж, Олон улсын хэмжээний мастерын үнэмлэх тэмдэгээр шагнажээ. Тус шагналыг МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, "Хас" банкны аюулгүй байдлын захирал н.Баярсайхан энэ сарын 17-ны өдөр гардуулан өгсөн байна.
Н.Тогтохбаярын хувьд эл спортоор хичээллээд удаагүй ч өмнө нь Улсын аварга шалгаруулах тэмцээнээс гурван удаа алтан медаль хүртэж байжээ.
Ч.Отгонцэцэг