Баруун бүсийн арга зүйн төвийн багш нарыг чадавхижуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы Политехникийн коллежийн дэргэдэх Баруун бүсийн арга зүйн төв бүсийн мэргэжлийн багш нарыг чадавхжуулах төслийг Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж байна.
Энэ төслийн зорилго нь бүсийн арга зүйн төвийн арга зүйч нар болон менежерийг гадаадад туршлага судлуулах, бүс нутгийн иргэдэд олон улсын техникийн боловсролын чиглэлээр суралцаж оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдах нөхцөлийг бүрдүүлж байна. Төсөл хоёр дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд төвийн шугамаар 14 багш Герман улсад туршлага судлаад байна. Мөн байгуулагдсанаас хойш баруун бүсийн мэргэжлийн багш нар болон арга зүйч нарыг чадавхижуулах чиглэлээр долоон удаагийн сургалтыг зохион байгуулжээ.
Цуврал сургалтаар баруун бүсийн Политехникийн сургуулийн 42 багш мэргэжлээ дээшлүүлээд байна.
Б.Мягмарсүрэн