Өмнөговийн хамгийн өндөр настан 110 настай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-24 11:40:13

Өмнөговь/МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн хамгийн өндөр настай иргэнийг Доржийн Дэжид гэдэг бөгөөд энэ жил 110 нас сүүдэр зооглож байгаа гэнэ.

Тус аймгийн Ханбогд сумын Баян багийн харьяат тэрээр сумынхаа анхны  Энх тайван нэгдлийн ууган гишүүн ажээ. Нэгдэл нийгэмд насаараа тэмээчин байсан өдгөө зээ охиныдоо энх тунх амьдарч байна. Хэдийгээр хоёр хүүхэд төрүүлсэн ч хатуу орчлонгийн нугачаанд тэднийгээ алдчихсан ажээ.

Аймгийнхаа хамгийн өндөр настай иргэнд аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлсэн байна.

Д.Мишигсүрэн

相关新闻