Хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотыг байгуулах төлөвлөлтөнд хяналт тавьж ажиллахаар боллоо.
Аймгийн Засаг даргын захирамжаар “Хот байгуулалтын зөвлөл”-ийг байгуулсан юм. Тус зөвлөлийг Засаг даргын орлогч С.Мөнхбаяраар ахлуулсан бөгөөд анхны хурлаа хийж цаашид ажиллах журмаа батлахын зэрэгцээ аймгийн хэмжээнд тулгамдаж буй хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Энэхүү зөвлөл байгуулагдсанаар хот байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хууль журмынхаа дагуу хэрэгжинэ гэсэн үг юм. Тодруулбал төрөөс хот байгуулалтын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, аймгийн хэмжээнд баримтлах бодлого боловсруулж түүний хэрэгжилт, цэцэрлэгжилт, тохижилт шугам сүлжээний асуудалд хяналт тавьж ажиллах ажээ.
Дашрамд дуулгахад тус аймгийн төв Даланзадгад суманд жуулчдын гудамж байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Д.Мишигсүрэн