430 гаруй хүүхдэд чанартай хоолоор үйлчлэх боломжтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-20 18:36:48

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Ханбогд сумын 21, 22-р цэцэрлэгийн гал тогоонд шинэ тоног төхөөрөмж нийлүүлснээр тус цэцэрлэгийн 430 хүүхдэд чанартай хоолоор үйлчлэх боломжтой болжээ.

Тус сумын дээрх хоёр цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж доголдсны улмаас хүүхдүүдэд чанартай хоолоор тогтмол үйлчлэхэд саад учраад байсан билээ. Уг асуудлыг сумын удирдлагууд  орон нутгийн төсвийн 9 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хэрэгцээт шинэ тоног төхөөрөмжүүдийг нь цэцэрлэгүүдэд авч өгсөн байна. Ингэснээр цэцэрлэгүүд 1,2-р хоолны тогоо, хөлдөөгч, жигнүүр болон бусад шаардлагатай тоног төхөөрөмжтэй болжээ.

Үүний үр дүнд дээрх цэцэрлэгүүдийн 430 хүүхэд тогтсон цагийн хуваарийнхаа дагуу хооллох боломжтой болж байна. Цаашид тоног төхөөрөмжийн эдэлгээг уртасгаж эвдрэл гэмтлээс сэргийлж ажиллах шаардлагатай байгааг цэцэрлэгийн эрхлэгч, тогооч нарт сумын удирдлагууд анхаарууллаа.

Д.Мишигсүрэн

相关新闻