"Усаа хэмнэцгээе" сэдэвчилсэн тоглолт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-03-22 20:10:57

Өмнөговь /МОНЦАМЭ/ Дэлхийн усны өдрөөр Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын дөрвөн цэцэрлэгийн дунд "Усаа хэмнэцгээе" сэдэвчилсэн тоглолт боллоо.

Тус аймгийн хэмжээнд дэлхийн усны өдрийг өнөөдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Аймгийн ЗДТГазар, БОАЖГазар, Алтай өвөр говийн сав газрын захиргаа, Даланзадгад сумын ЗДТГазарууд хамтран дээрх тоглолтыг зохион байгуулсан бөгөөд дөрөвдүгээр цэцэрлэг тэргүүн байрыг эзэлсэн байна. Усаа аривлан гамнахын ач тусыг хүүдүүдэд багаас нь дадал болгох зорилготой уг арга хэмжээний үеэр эрүүл ахуйн шаардлага хангасан усны 70 ширхэг савыг иргэдэд тараан өгсөн байна.

Өмнөговь аймгийн хувьд өнгөн хөрсний ус маш ховор бөгөөд ундны болон бэлчээрийн усан хангамжийн ихэнх хувийг газрын гүн дэх усаар хангадаг юм.

Д.Мишигсүрэн

相关新闻