Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэрээ байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-03-24 12:44:26
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Залуучууд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө хуваарилах гэрээг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал нар байгуулав.  

Өнгөрсөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл дээр нэг хүнд 1.5 сая хүртэлх төгрөгийн тусламж үзүүлж байсан бол энэ жил нэг хүнд хоёр сая хүртэлх дэмжлэг үзүүлэх бөгөөд өнгөрсөн жилийхээс цөөн хүнд олгох аж.

Өчигдөр Төв аймагт УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн А.Сүхбат, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг нар болон бусад албаны хүмүүс ажилласан юм.

Энэ үеэр  хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дээрх гарааг байгуулсны дээр УИХ-ын дарга М.Энхболд Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн их засвар, 4D ЭХО аппарат болон зургаан нэр төрлийн тоног төхөөрөмж, долоон сумын Эрүүл мэндийн төвд автомашин олгох зэрэг асуудлуудыг шийдвэрлэжээ. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻