Цагдаагийнхан шинэ тангарагаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Цагдаагийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсаны дагуу шинээр тангараг өргөлөө.
Тангараг өргөх ёслол Булган аймгийн төв Цогт хун тайжийн талбайд боллоо.
-Монгол Улсын цагдаагийн албаны тогтолцоо, үйл ажиллагаа, цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдал, цагдаагийн байгууллагад тавих иргэний хяналтын эрх зүйг шинэчлэн тусгасан хууль энэ сарын нэгнээс хэрэгжиж байгаа. ЦЕГ-аас чиглэл өгсний дагуу хуулийг хүлээж авах, шинээр тангараг өргөх үйл ажиллагааг зохион байгуулж байна. Цагдаагийн алба хаагчдын нийгмийн баталгаанаас гадна цагдааг иргэдтэй эрсдэлгүй, хүндэтгэлтай харьцах харилцааг зохицуулсан хуулийг мөрдөөд ажиллаж байна гэж аймгийн аймгийн цагдаагийн газрын дэд бөгөөд эрүүгийн тасгийн дарга Даваадоржийн Гантөмөр ярьлаа.
Тангараг өргөх ёслолд Булган сумын иргэд болон тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын төлөөлөл оролцож хүндэтгэл үзүүллээ.
М.Батжаргал