Хүндийн өргөлтийн өсвөрийн тамирчид ДАШТ-д хүчээ сорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-04-05 14:09:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бангкок хотноо хүндийн өргөлтийн өсвөрийн ДАШТ энэ сарын 2-10-нд болж байгаа бөгөөд манай зургаан тамирчин хүчээ сорихоор Тайландад очжээ.

Тэмцээнд 98 улсын 680 гаруй өсвөрийн тамирчин хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байна. Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн бүрэлдэхүүнийг Ц.Хосбаяр дасгалжуулагчтай эмэгтэй хүндийг өргөгч тамирчид төлөөлж байгааг танилцуулж байна.

Тодруулбал, 48кг-д А.Өэлүн-Эх, 53кг-д О.Алтан-Од, 63кг-д Э.Энхтамир, Б.Батчимэг, 69кг-д Б.Отгонжаргал, 75кг-д О.Дархижав нар багтжээ. Мөн тус тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд хүндийн өргөлтийн олон улсын шүүгч Л.Одгэрэл орж ажиллаж байгаа юм.

ОУХМ М.Анхцэцэгийн хувьд дэлхийн шигшээ багийн урилгаар хамтарсан бэлтгэл хийхээр Тайланд улсад очсон байна. Манай тамирчид анх удаагаа Өсвөрийн ДАШТ-д оролцож байгаа бөгөөд тэмцээний шилдэг 16 багийн тоонд шалгарвал 2018 оны залуучуудын гуравдугаар олимп наадамд оролцох эрхтэй болно.

Д.Өлзий

相关新闻