10 тамирчнаас долоо нь тэмцээнээ үргэлжлүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-08 10:44:22

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Дэлхийн боксын холбооноос зохион байгуулж насанд хүрэгчдийн ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.


66 орны орны 540 гаруй боксчин 80 багц медалийн төлөө өрсөлдөж буй энэхүү тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл эхний гурван өдрийн дараа Б.Мишээлт, М.Намуун, М.Энхжаргал нар тэмцээнээ дуусгаж, үзэгчдийн суудалд шилжлээ. Эмэгтэйчүүдийн 57 кг-д М.Энхжаргал эхний тойрогт Австралийг ялсан ч өчигдөр Колумбын тамирчинд ялагдав. Мөн 60 кг-д М.Намуун эхний тойрогт Хятадын боксчинд дийлдлээ.


Харин эрэгтэйчүүдийн 65 кг-д Б.Мишээлт Ираны тамирчинд 4:1-ээр ялагдав. Тэгвэл 55 кг-д Х.Билгүүнсайхан өрсөлдөгчөө хоёрдугаар үед хүнд цохилтоор буулган авснаас гадна Б.Мөнгөнсаран, О.Бямба-Эрдэнэ, Г.Лундаа нар эхний ялалтаа байгуулсан. Ийнхүү долоон тамирчин үлдэж, тэмцээнээ үргэлжлүүлж байна.


Монголын тамирчдаас анхны медалийг 1982 оны ДАШТ-д Р.Отгонбаяр авсан бол хамгийн сүүлд 2023 онд Б.Мишээлт, Б.Чинзориг, Л.Алтанцэцэг, М.Энхжаргал нар дэлхийн медальтан болсон юм. Эдгээр нь бүгд Олон улсын боксын холбооноос зохион байгуулсан ДАШТ-ий медаль. Тэгвэл Дэлхийн боксын холбооны анхдугаар ДАШТ-ий медальтнууд хоёр хоногийн дараа тодорч эхэлнэ. 





相关新闻