А.Хүслэн Азийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-09-08 10:56:30

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Казахстаны Астана хотод дугуйт цанын Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.


Есөн орны 100 гаруй тамирчин оролцсон энэхүү тэмцээнд манай улсаас Б.Ачбадрах, А.Хүслэн тэргүүтэй таван тамирчин өрсөлдөв. Тэднээс эрэгтэйчүүдийн 200 метрийн супер спринт уралдаанд үндэсний шигшээ багийн тамирчин А.Хүслэн хүрэл медаль хүртлээ. Түүний хувьд эхний гараанд 18.13 секундийн амжилтаар тэргүүлж, финалд шалгарсан юм.


Ингэснээр “Милан, Кортина-2026” өвлийн олимпын наадамд оролцох эрхийн оноогоо ахиулжээ. Азийн цомын өмнөх уралдаанд дөрөвдүгээр байр эзэлсэн түүний чансаа тивдээ эхний 10-т багтах боломж үүслээ.


А.Хүслэн өнгөрсөн жилийн дугуйт цанын залуучуудын ДАШТ-ээс алтан медаль хүртэж, Монголын цанын спортын түүхэнд шинэ түүх бичсэн юм.











相关新闻