“Мөрөөдлийн гоол 2025” тэмцээний нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-07 15:45:30

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулах “Мөрөөдлийн гоол 2025” тэмцээний нээлт өнөөдөр Монголын Хөл бөмбөгийн Холбооны цэнгэлдэх хүрээлэнд боллоо.


Тус үйл ажиллагаанд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Хөл бөмбөгийн Холбооны ерөнхийлөгч оролцож, тэмцээнийг албан ёсоор эхлүүлэв. Энэхүү тэмцээн нь 13-15 насны охид, хөвгүүдийн дунд гурван үе шаттайгаар зохион байгуулна.  Сургуулийн шатны шалгаруулалтаас эхлээд аймаг, нийслэлийн бүсийн тэмцээн, улмаар улсын аварга шалгаруулах шатны өрсөлдөөнөөр өндөрлөнө.


“Мөрөөдлийн гоол” тэмцээн нь хүүхэд, өсвөр үеийнхний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих, спортын авьяасыг нээн илрүүлэх зорилготой. Мөн ирээдүйн шигшээ багт тоглох хөлбөмбөгчдийг бэлтгэх суурь болох ач холбогдолтой юм.




相关新闻