Хоёр хүн осгож нас барсныг Цагдаагийн байгууллагаас шалгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-04-05 21:19:30
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Өнгөрсөн долоо хоногт нөхцөл байдал ямар байсан талаар Төв аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Төв аймгийн нутаг дэвсгэр дээр 11 гэмт хэрэг өнгөрсөн долоо хоногт Төв аймгийн Цагдаагийн газарт бүртгэгдэж одоо Хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа аж. Гарсан хэргийг ангилбал малын хулгай хоёр, танхай гурав, зам тээврийн осол нэг, хүний амь нас хохирсон хоёр тус тус бүртгэгдсэн байна.

Түүнчлэн энэ сарын 27-нд 12:54 минутын орчимд Борнуур сумын өгөөмөр нэгдүгээр багт байрлах “Бамбарууш” зоогийн газрын урагшаа нэг километрт байрлах жижиг голын тэндээс хэн болох нь тодорхойгүй эрэгтэй, эмэгтэй хоёр хүний цогцос олдсон талаар аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Тодруулбал тус сумын өгөөмөр нэгдүгээр багийн иргэн Н-ийн малчин Улаабаатар хотын БГД-ийн хоёрдугаар хороонд оршин суух 42 настай эм Ц, хамран амьдрагч Төв аймгийн Баянчандмань сумын харьяат 50 настай эр Б нар нь биедээ ил харагдах шархгүй осгож нас барсан байдалтай олдсон олджээ. Хэргийн газар аймгийн Цагдаагийн газрын ажлын хэсэг шалгаж байна гэж аймгийн Цагдаагийн газрын ОН Харилцах, ахлах байцаагч, цагдаагийн ахмад М.Нансалмаа хэллээ. 

Т.Есүхэйтөмөр

相关新闻