Төрөлжсөн олимпиадын хоёрдугаар шат боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Техник технологийн улсын төрөлжсөн олимпиадын хоёрдугаар шат Төв аймгийн Зуунмод хотноо амжилттай болж байна.
Энэ жилийн хувьд 27 сумын 30 сургуулиас 54 багш 180 гаруй сурагчид оролцож бүтээл ур чадвараараа өрсөлдөж, үргэлжлүүлэн нэгдүгээр шатлал буюу улсын хэмээнд өрсөлдөнө хэмээн Техник технологийн хоёрдугаар шатны олимпиад зохион байгуулах комиссын гишүүн Т.Батнасан хэллээ.
Олимпиад 18 төрлөөр явагдаж байгаагаас техник спортын нисэх загварын төрөлд найман сурагч, усан загварын төрөлд найман сурагч, авто загварын төрөлд таван сурагч тус тус оролцож байгаа юм. Мөн дизайн зураг зүй, дизайн технологийн төрлөөр олон сурагчид ур ухаанаа өрсөлдүүлж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцолсон юм.
Энэ удаагийн олимпиадад Эрдэнэсант, Аргалант, Баянчандмань сумаас анх удаа орж байгаа төдийгүй ирээдүйд Монголынхоо нэрийг гаргасан том онгоц бүтээнэ гэсэн дэврүүн хүслээр жигүүрлэж байгаа сурагчдын чадвар ч тэр чинээгээрээ дээшилсэн байгаа нь харагдаж байна гэж Баян сумын ЕБС-ийн технологийн багш Г.Батсайхан ярилаа.
Т.Есүхэйтөмөр