Цэхэ боомтын хөрөнгө оруулалтаар Шивээ хүрэнг тохижуулахаар болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-04-12 18:20:32

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Шивээ хүрэнгийн боомтын ажлын байрыг Цэхэ боомтын хөрөнгө оруулалтаар тохижуулахаар болжээ.

ӨМӨЗО-ы Альшаа аймгийн Эзнээ хошуу, Өмнөговь аймгуудын хамтын ажиллагааны хүрээнд Шивээ хүрэн боомтод хэд хэдэн чухал ажлуудыг хийхээр болсон байна. Тухайлбал Цэхэ боомтын хөрөнгө оруулалтаар Шивээ хүрэн боомтын ажлын байранд их засвар, гадна талбайн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тэнд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хүүхдийг Цэхэ боомтод цэцэрлэгт хамруулж, монгол багш ажиллуулахаар болсон байна.
Цаашид хамтын ажиллагааг өргөжүүлж, хил орчмын бүтээн байгуулалтын ажлуудыг хийж төрийн албан хаагчдын ажиллаж амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ жолооч нарын аюулгүй байдлыг хангахад гол анхаарлаа төвлөрүүлж олон салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэхээр болжээ.

Мөн хил орчимд тулгамдаж байгаа чухал асуудлын нэг нь эмч байхгүйн улмаас тэнд байгаа төрийн албан хаагч, иргэд эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа юм. Тиймээс Өмнөговь аймгийн зүгээс Шивээ хүрэн боомтод эмч ажиллуулахаар болж амьдрах орчин нөхцөлийг шийдвэрлэлээ.

Д.Мишигсүрэн

相关新闻