Загастайн давааны тулц хананд засвар хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Загастайн давааны хамгаалалтын тулц хананд нэмэлт засвар хийнэ.
Энэхүү тулц хана нь 1460 метр урт бөгөөд Монголд анх удаа ийм тулц хана барьжээ.
Энэ нь зорчигчид болон жолооч нарын аюулгүй байдлыг хангах, өвлийн улиралд эгц өндөр давааны зам дээр цасан хунгар тогтохоос хамгаалах зорилготой аж. Учир нь Загастайн даваа нь нэг талаасаа эгц хадан хясаатай, нөгөө талаасаа Чигэстэйн гол хавчсан гуравдугаар зэрэглэлийн зам учраас аль болохоор замыг нь шулуун өргөн ус зайлуулах шугам шуудуу бүрэн хийгдэх ёстой зам юм. 67 км үргэлжлэх энэхүү замыг хатуу хучилттай болгож засахаар замын ажил энэ сарын 15-аас бэлтгэл ажил нь эхэлжээ.

Б.Мягмарсүрэн