Он гарсаар 14 удаагийн гал түймрийн зөрчил гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймаг нь өвс ургамал ихтэй, тал хээрийн бүс нутаг гэдэг утгаараа ой хээрийн түймэр гарах эрсдэл өндөртэй, учирч болох аюул ихтэй бүс нутаг. Өнгөрсөн жилүүдэд хэд хэдэн удаа томоохон хэмжээний хээрийн түймэр гарч, ихээхэн хохирол учруулж байсан. Тэгвэл 2017 он гарсаар эхний дөрвөн сарын байдлаар объектын түймэр найм, хээрийн түймэр дөрөв, малын бууц шатсан тохиолдол хоёр гээд нийт гал түймрийн дуудлага 14 удаа гарсан байна.
“Он гарсаар ирсэн галын дуудлага бага мэт харагдаж багаа боловч энэ нь зарим аймагтай харьцуулахад бас өндөр үзүүлэлт. Гал түймэр гарч байгаа гол шалтгаан нь айл өрхүүд үнс нурмаа ил задгай асгахаас эхлээд хүмүүсийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж байна. Манай аймгийн хувьд гар түймрийн нэн аюлтай зэрэглэлд хүрээд байгаа. Тиймээс иргэд маань ой хээрийн түймрийн эрсдэл ихтэй улиралд маш сайн сонор сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа сайтар хангаж ажиллах хэрэгтэй. Мөн аймгийн нутаг дэвсгэрээр зорчин өнгөрч буй жуулчидад ч энэ хамааралтай асуудал... гэдгийг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа Т. Энхбаатар анхаарууллаа.
Харин өнгөрөгч 2016 онд объектын түймэр 22, ой хээрийн түймэр 34 удаа, нийт гал түймрийн холбогдолтой 56 удаагийн зөрчил гарчээ.

Т. Одончимэг