Ажилгүй иргэдийн тоо 39.2 хувиар өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.Дорноговь аймгийн Статистикийн хэлтсээс гаргасан мэдээллээс үзэхэд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар аймгийн Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн 1711 ажил хайгч иргэн байна.
Энэ тоог өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 39.2 хувиар, 2016 оны жилийн эцсийн дүнгээс 13.8 хувиар тус тус өссөн аж. Нэг зүйлийг онцлоход иргэд ажил хайхдаа Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлэх сонирхол ихэссэн нь ажилгүй иргэдийн тоог өсгөх шалтгаан болжээ. Учир нь Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн иргэд ажилд орж боломж илүү гардаг аж.
Орон нутгаас иргэдийг ажилтай орлоготой болгох зорилтыг дэвшүүлж тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж буй.
Орон нутгаас иргэдийг ажилтай орлоготой болгох зорилтыг дэвшүүлж тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн томоохон компаниудтай нийгмийн хариуцлагын гэрээ хийж буй.
Нийгмийн хариуцлагын гэрээ хийснээр Даланжаргалан суманд үйл ажиллагаа явуулдаг “МАК” ХХК-д150 гаруй, Өргөн сумын “Сэнж сант” цементийн үйлдвэрт 70 гаруй иргэн ажилд оржээ.
Х.Эрдэнэбулган