Гар бөмбөгийн тэмцээнд багш нар аваргалав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын байгууллага үүсч хөгжсөний 75 жилийн ой, “Даатгуулагчдын өдөр”-т зориулсан ажил олгогч байгууллагуудын дундах гар бөмбөгийн тэмцээн энэ сарын 22-нд болж өндөрлөлөө.
Гар бөмбөгийн тэмцээнд 21 байгууллагын 170 гаруй тамирчид авхаалж самбаа хурд хүчээ сорин өрсөлдсөн байна.
Төв аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв нэгдүгээр байр эзэлж шилжин явах цом, алтан медалийн эзэд болсон бол Зэвсэгт хүчний 016-р бригад дэд байр, аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид гуравдугаар байрыг тус тус эзэлж медаль мөнгөн шагналын эзэд боллоо.
ЭМНДХ-ийн дарга Б.Оюунтуяа хэлэхдээ “Аливаа спортын тэмцээн хүмүүсийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, биеийн хөгжлийг дэмжих зорилготой явагддаг. Түүнчлэн хамт олны нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд хамгийн чухал нөлөөтэй байдаг” гэж тэрээр онцолсон юм.
Т.Есүхэйтөмөр