Эрээний төлөөлөгчид Сайншанд суманд ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын Дорноговь аймаг, БНХАУ-ын Эрээн хот хооронд аялал жуулчлал, худалдаа арилжаа, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц зэрэг салбарт хамтын ажиллагаа өргөжин тэлж байна.
Дөрөвдүгээр сарын 10-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Тянь Юн, БНХАУ-аас Монгол Улсын Дорноговь аймгийн Замын-Үүд суманд суугаа дэд консул Ван Жюнь, Эрээн хотын худалдааг дэмжих газрын дарга, орчуулагч Шилийнбаатар тэргүүтэй төлөөлөгчид Дорноговь аймагт зочилж Сайншанд хотод нэг тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр тохиролцсон.
Хамтын ажиллагааны хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын Бүтээн байгуулалтын газрын дарга Пан Го Юнь болон гүйцэтгэгч БНХАУ-ын Бээжин хотын "И Цай" компанийн захирал Тан Пан тэргүүтэй албаны хүмүүс энэ сарын 24-нд Сайншанд хотод хүрэлцэн ирж, хийх ажлын зураг төсвийг гаргах, нөхцөл байдлыг судлах бүтээн байгуулалт хийх газартай танилцаж байна.
Урд хөршийнхөн Сайншанд сумын Нэгдсэн эмнэлгийн хүлээлгийн танхимын засварын ажил, аймгийн төвийн гэрэлтүүлгийг иж бүрнээр шинэчилж суурилуулахаас гадна аялагч жуулчдын хамгийн их үйлчлүүлдэг Сайншанд хотын төвийн “Алтан говь” худалдааны төвийн өмнөх талбайг өөрсдийн хөрөнгөөр иж бүрнээр засварлаж тохижуулна.
Зураг төслийн ажлыг бүрэн дуусгасны дараа тавдугаар сарын 20-нд Эрээн хотын барилга, хот байгуулалтын мэргэжлийн инженер, ажилтнууд ирж төлөвлөсөн ажлыг гүйцэтгэж долдугаар сарын 01-нд хүлээлгэж өгөх юм.

Х.Эрдэнэбулган