"Нээлттэй хаалга"-ны өдрийг зохион байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-27 17:05:11
Дорноговь /МОНЦАМЭ/.Энэ сарын 27-нд Дорноговь аймгийн ЗДТГ-аас төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд хүртээмжтэй хүргэх, сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг сонсох, эргэх холбоо  тогтоох, зорилгоор “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг зохион байгууллаа.
Өдөрлөгт аймгийн ЗДТГ-ын харьяа Татварын хэлтэс, БОАЖГ, Нийгмийн даатгалын хэлтэс, Сайншанд сумын ЗДТГ, багийн Ажлын алба, Музей, сургалт судалгааны төв зэрэг 20 гаруй төсөвт байгууллага оролцож өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлав.
Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт тогтвортой, хариуцлагатай, төрийн албыг төлөвшүүлэх талаар тэргүүлэх зорилтыг тусгасан байна. Тухайлбал, аймаг, сумдын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газрын үйл ажиллагааны уялдааг хангаж, мэдээллээ олон нийтэд ил тод нээлттэй тайлагнаж байх, зохион байгуулалтын арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх, агентлаг, байгууллагуудад “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвүүдийг байгуулж, үйл ажиллагаагаа  ил тод болгох зэрэг тодорхой заалтыг тусгажээ.
Х.Эрдэнэбулган
相关新闻