Таван өрх шинэ гэртэй боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2017-04-27 17:15:53
Дорноговь /МОНЦАМЭ. Дорноговь аймгийн Сайншанд сумын амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой таван өрх таван ханатай,  шинэ өргөө цагаан гэртэй боллоо.
Энэхүү гэрийг Сайншанд суманд 30 мвт-ын нарны цахилгаан станц барихаар ажлаа эхлээд байгаа “Дезерт солар пауэр вуан” ХХК  аймгийнЗасаг даргатай нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах гэрээ байгуулсны дагуу  энэ сарын 27-нд олгосон.
Сайншанд сумын зорилтод бүлгийн иргэн Ц.Батбаяр, Ю.Зоригтбаатар, О.Мөнхөө, Я.Эрдэнэжав, Э.Ууганбаатар нар таван ханатай гэрээ гардан авч өөрийн гэсэн өргөө цагаан гэртэй болоход тусалсан аж ахуй нэгжүүд, бусад хүмүүст талархал илэрхийлэв.
Тэдгээр өрх айлын нэг Я.Эрдэнэжав гуайнх 10 хүүхэдтэй бөгөөд  эхнэр н. Жавхлангийн хамт “Тохижилт Сайншанд хот тохижилтын газарт ажилладаг аж. 

Х.Эрдэнэбулган
相关新闻