Дөрвөн сум түргэн тусламжийн автомашин хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь/МОНЦАМЭ/Эрүүл мэндийн сайд А. Цогцэцэг өнөөдөр Дундговь аймагт ажиллаж, 4 сумын эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн зориулалтаар пургон автомашин хүлээлгэн өглөө. Энэ үеэр А. Цогцэцэг сайд хэлэхдээ, “Түргэн тусламжийн автомашингүйгээр хөдөөгийн алслагдан аж төрдөг хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй. Тиймээс эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч Засгийн газар эрүүл мэндийн салбараа нэн түрүүнд анхаарч, 159 автомашины санхүүжилтийг төсөвтөө оруулж баталсан. Үүнээс Дундговь аймаг эхний удаад 4 сумандаа түргэн тусламжийн автомашинтай болж байна” гэлээ.
Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Дундговь аймгийн 7 сумын ЭМТ- ийн түргэн тусламжийн автомашиныг шинэчлэхийн эхнийхийг оны өмнө Дэлгэрхангай суманд хүлээлгэн өгсөн. Энэ онд 6 сумыг түргэн тусламжийн автомашинтай болгохоор хөрөнгө нь ийнхүү төсөвт суусан байна. Эхний удаад 4 суманд өгөх автомашины батламжийг Эрүүл мэндийн дэд сайд Л. Бямбасүрэн энэ сарын эхээр Мандалговь хотод ирэх үеэр аймгийн ЭМГ- т гардуулаад байсан билээ.
Өнөөдөр Эрүүл мэндийн сайдаас Говь- Угтаал, Эрдэнэдалай, Баянжаргалан, Дэрэн сумын ЭМТ- ийн дарга нар автомашины түлхүүрийг гардан авсан юм.

Т. Отгонтуяа