Монголын оюутны спортын “Универсиад- 2017” их наадам Москва хотноо амжилттай болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Москва /МОНЦАМЭ/.Монголын оюутны спортын “Универсиад- 2017” Их наадмын Европын бүсийн тэмцээн Москва хотын “Новая Лига” спорт цогцолборт 4 дүгээр сарын 29-30 –ны өдөр амжилттай болов.
“Универсиад- 2017” Их наадамд оролцхоор ОХУ, Украин, Австри улсад суралцагч оюутнуудаас бүрдсэн 16 баг Москва хотноо хуран цугларав. Тэмцээн сагсан бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн төрлөөр болж нийт 400 гаруй оюутан авхаалж самбаагаа сорив.
Монгол Улсын Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш, Сагсан бөмбөгийн спортын олон улсын шүүгч, Казань болон Гуанжугийн Универсиад 2013, 2015, тэмцээн, Зүүн-Азийн наадмын 2014 оны Сагсан бөмбөгийн тэмцээний шүүгч Б.Ганзориг “Универсиад-2017” IV их наадмын Европын бүсийн тэмцээний Ерөнхий шүүгчээр ажилласан юм.
Монголын оюутны спортын “Универсиад - 2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээнд нийт 93 тамирчин амжилт гаргаж алт, мөнгө, хүрэл медалиар энгэрээ мялаав.
Багуудын нэгдсэн дүнгээр Москва хотын “Мөнх тэнгэр” баг тэргүүн байр эзэлж аваргын цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, Москвагийн зам харилцааны их сургуулийн “Локомотив” баг удаах байрт шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал, Эрхүү хотын “Иркутск” баг гутгаар байрт шалгарч, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн болов.
“Универсиад - 2017” IV Их наадмын Европын бүсийн тэмцээний шагналыг УИХ-ын гишүүн Д.Гантулга, Монголын оюутны спортын “Универсиад-2017” Дөрөвдүгээр их наадмын Европын бүсийн тэмцээний Зохион байгуулах комиссын дарга, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа нар гардуулж оюутан залууст цаашдыг сурлага хөдөлмөр урлаг спортын амжилт хүслээ.

Москва хот
Л.Нандинцэцэг
Л.Нандинцэцэг