Улиастай сум бүхэлдээ интернэт орчинтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Улиастай сум утасгүй интернэтэд бүрэн холбогдлоо.
Улиастай сумын Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Цахим Улиастай” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагууд болон зарим томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад Мобикомын wifi цацагч байрлуулснаар бүхэлдээ интернэт орчинтой болоод байна.
Энэхүү 4mb-ын хурдтай утасгүй интернэтийг ашиглахын тулд мобиком эсвэл юнителийн хэрэглэгч байх хэрэгтэй. Мобикомын хэрэглэгч дата эрхтэй, харин юнителийн хэрэглэгч дата карттай байх хэрэгтэй юм байна. Одоогийн байдлаар аймгийн ЗДТГ, Улиастай сумын ЗДТГ болон Улиастай сумын таван баг, аймгийн Нэгдсэн эмнэлэг, БОАЖГазар, МСҮТ, аймгийн Төв талбай, МУИС-ийн Завхан сургууль гэсэн байгууллагууд мобикомын утасгүй интернэтийг тавьж wifi орчин бүрдүүлээд байна. Ийнхүү Улиастай сумын иргэд хүссэн газартаа суугаад утасгүй интернэтэд холбогдож, хүссэн мэдээллээ унших боломжтой болжээ.

Б.Мягмарсүрэн