Цаг агаар тогтворгүй байх төлөвтэй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт цаг агаар тогтворгүй байна. Ус цаг уур орчны шинжилгээний албанаас гаргасан мэдээгээр тус аймгийн нутгаар энэ сарын 10-наас 11-ны өдөр салхи секундэд 12 метр, зарим үед секундэд 14-18 метр хүрч явган шороон шуурга шуурч байна. Мөн 13-ныг хүртэл цаг агаар тогтворгүй байх аж. Харин хүчтэй шороон шуурганаас үүдэж ямар нэгэн аюулт үзэгдэл, осол аваар, гэмтэл гараагүй гэж аймгийн Онцгой байдлын хэлтсээс мэдээлэв.
Тус аймгийн Онцгой байдлын хэлтсээс хүчтэй шороон шуургатай үед иргэд, жолооч нар хол ойрын замд зорчихгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай хүмүүсийг хараа хяналтгүй гэрт үлдээхгүй байх, мөн болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.