Урлах авьяастай хүү уран барималч болохоор шийджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Сайншанд сумын ерөнхий боловсролын II сургуулийн 10 Б ангийн сурагч Т.Цэрэн урлах авьяастай. Цэрэн хүү бага ангийн сурагч байхдаа л зураг зурж урлан бүтээх авьяас нь илэрснээс хойш олон арван бүтээл туурвиж улс, аймгийн олимпиадад удаа дараа түрүүлж, шагналт байрт шалгарч байжээ.
Тэрээр 2016 онд “Мөрөөдлийн зүг” хэмээх хүүхэлдэйн киноны баатрын дүрийг баримлаар бүтээж улсын олимпиадад түрүүлсэн аж. Авьяаслаг хүү төгсөх ангийн сурагчиддаа өөрийн туурвисан бүтээл туурвилынхаа дээжээс өнөөдөр сонирхуулав. Түүний “Монголын сайхан орноор” сэдэвт гуашаар бүтээсэн зураг нь сонирхол татна. Монголын газрын зураг дотор нүүдэлч гүрний соёл, зан заншил, ахуй амьдралыг багтааж зурсан аж. Энэ бүтээлээрээ 2016 оны аймгийн техник технологийн олимпиадад түрүүлж алтан медаль хүртсэн бол “Эко ирээдүй” бүтээлээрээ 2017 оны аймгийн олимпиадаас хүрэл медаль хүртжээ.
Цомхон атал олон зүйлийг өгүүлэх түүний бүтээлүүд дотор галбын говийн тэмээ, хүчит бөхчүүд, тамирчид, монгол бүсгүйн хөрөг, адуучин залуу, хоточ банхар зэрэг бүтээл онцгойрч харагдана.Тэрээр удахгүй аймгийн Музей сургалт, судалгааны төвийн үзэсгэлэнгийн танхимд анхны бие даасан үзэсгэлэнгээ дэлгэхээр бэлтгэж байна. Үзэсгэлэндээ гуашаар бүтээсэн зургууд болон баримлан бүтээлүүдээс дэлгэх аж. Урлах авьяастай Цэрэн хүү мэргэжлээ аль хэдийнэ сонгож СУИС –ийн баримлын ангид элсэн суралцахаар бэлтгэж байна.

Х.Эрдэнэбулган