Уул уурхайн нөхөн сэргээлт хийх шаардлагатай 9088 га газар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-14 21:27:04
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд уул уурхайн үйлдвэрлэлийн улмаас хөндөгдөж, нөхөн сэргээлт хийх шаардлагатай 9088 га газар байгаа талаар Төв аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас мэдээллээ.
 

Нөхөн сэргээлт хийх шаардлагатай 9088 га газрын 350 га газар эзэнгүй орхигдсон бол 115 га газар нинжагийн үйл ажиллагаанаас болж хөндөгджээ.


Өнөөдрийн байдлаар биологийн нөхөн сэргээлтийг 901.8 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 1407.1 га талбайд тус тус хийгдэх шаардлагатай ч энэ онд 250 га талбайд биологийн нөхөн сэргээлтийг, 350 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийхээр төлөвлөсөн талаар БОАЖ-ын газрын  дарга Ж.Даш-Яйчил хэллээ.


Өнгөрсөн онд биологийн нөхөн сэргээлтийг 199.7 га талбайд, техникийн нөхөн сэргээлтийг 311.74 га талбайд хийж гүйцэтгэжээ.

Т.Есүхэйтөмөр

相关新闻