Иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Зайлшгүй шаардлагатай зарим хууль тогтоомжийн мэдээлэл, зөвлөгөөг өдөрлөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үзүүлэв.
Төв аймгийн Зуунмод сумын багийн иргэдэд хууль тогтоомжийг мэдээллэх, суртачлах өдөрлөг энэ сарын наймнаас 15-ны хоорон зохион байгуулагдлаа.
Иргэдэд хууль тогтоомж, суртачлах өдөрлөгөөр “Элэг бүтэн Төв аймагчууд” хөтөлбөрийн талаар танилцуулснаас гадна Зуунмод сумын Өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран элэгний В, С вирусийн шинжилгээ, үзлэгийг багийн 200 гаруй иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилгээ үзүүлжээ.
Мөн төрийн байгууллагуудын төлөөллүүд оролцож, өөрсдийн байгууллагын үйлчилгээг иргэдэд танилцуулаж, зөвөлгөө зөвлөмжүүдийг өгсөн юм.
Т.Есүхэйтөмөр