Сүм, хийдэд зөвшөөрөл олгодог журмыг шинэчилнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн ИТХ-аас тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 онд баталсан “Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт сүм хийдийн зөвшөөрөл олгох, үйл ажиллагаа явуулах, зөвшөөрлийг цуцлахад баримтлах журам”-ыг шинэчилж батлахаар болжээ.
Журамж заасан заалтын зарим нь амьдрал дээр хэрэгждэггүй байх тохиолдол нийтлэг гарч буйгаас гадна журамд нэмэлтээр олон зүйлийг тусгах шаардлагатай байгаа аж. Жишээ дурдахад журамд уламжлалт шашны байгууллагын тооноос бусад шашны байгууллагын тоо ихгүй байхаар зохицуулсан боловч хэрэгждэггүй, шашны байгууллагын үйл ажиллагаанд сумын ИТХ-ын оролцоо, хяналт тавих чиг үүргийг нарийвчлан тусгаагүй байгаа нь шашны байгууллагатай харьцаж ажиллахад төвөгтэй байдлыг үүсгэж буй.
Тиймээс аймгийн ИТХ-аас шашны байгууллагад зөвшөөрөл олгох, зөвшөөрлийг цуцлах, хяналт тавих журмын төслийг боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн дагуу иргэд олон нийтээс санал авах ажлыг зохион байгуулж байна. Дорноговь аймгийн 14 сумын ИТХ-д дээрх журмын төсөлтэй холбогдуулан иргэд, сүсэгтэн олноос санал авах хэлэлцүүлэг зохион байгуулах чиглэл өгчээ.
Мөн аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Сайншанд суманд энэ сарын 22-ны 13 цагт уламжлалт бус шашны байгууллагуудын төлөөлөл, итгэгчдийг оролцуулсан хэлэлцүүлэг, 15 цагаас уламжлалт шашны байгууллагын төлөөлөл, сүсэгтнүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг тус тус зохион байгуулахаар төлөвлөСӨН байна. Хэлэлцүүлгийн үеэр хүмүүсээс гарсан саналыг нэгтгэж журмын төсөлд тусган тавдугаар сарын 29-нд болох аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулж батлуулах аж.

Х.Эрдэнэбулган