Татвар төлөгчдийн өдрийг 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 13:53:14
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг Монголын татварын алба “Татвар төлөгчдийн өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ жил Төв аймгийн Татварын хэлтсээс “Эх орныхоо хөгжлийг бүтээгч эрхэм татвар төлөгч танд баярлалаа” уриан дор 18 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэв.

Улс орныхоо хөгжлийн төлөө гар бие оролцож байгаа “Шилдэг татвар төлөгч”-иддөө энэ өдрөөр шагнаж урамшууллаа. Уг хүндэтгэлийн арга хэмжээнд Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, ЗДТГ-ын дарга Ч.Сарангэрэл, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ю.Бямбацогт нар оролцов.

Жилд 2.2 тэрбум төгрөгийн татвар төлсөн “Уулс Заамар” ХХК, 0.5 тэрбум төгрөгийн татвар төлсөн “Төв чандмань” ДЭХГ, 2.9 сая төгрөгийн татварыг төлсөн “Усжин” ХХК нар “Улсын шилдэг татвар төлөгч компани”-ар шалгарав.

“Тусгал Төв” ХХК,  "Мандухай сэцэн" ХХК, нар “Шилдэг татвар төлөгч компани”-ар шалгарсан бол “Шилдэг татвар төлөгч иргэн”-ээр тариалан эрхлэгч Д.Намбар, худалдаа эрхлэгч Т.Оюунчимэг нар шалгарсан бөгөөд Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Д.Батсайхан: Шилдэг татвар төлөгч нартаа ажил хөдөлмөрийн дээдийг хүссэн юм.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻