Нэмүү өртгийн сайн туршлагыг дэлгэрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 14:50:09
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/. “Нэмүү өртгийн сүлжээ бий болгох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулав. Аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон сургалтад таван аймгийн 60 гаруй нэхмэл, сүлжмэлийн салбарын үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.

“Техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг дэмжих” төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй сургалтаар нэхмэл болон сүлжмэлийн үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн шилдэг туршлагуудыг олон нийтэд танилцуулсан юм.

Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны /АОЭНХ/ дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлэхдээ, Сургалтаар нэмүү өртгийн сүлжээг бий болгох, сайн туршлагыг дэлгэрүүлж, иргэдэд мэдээлэл мэдлэг олгох, цаашид сайн туршлагыг бодитоор хэрэгжүүлэхэд дэмжлэг болно” гэдгийг тэрээр онцолсон юм.

Тэгвэл хонины ноосны үйлдвэрлэл эрхлэгчид хэлэхдээ, Төв аймаг 4.7 сая толгой малтай. Малынхаа түүхий эдийг үнэгүйдүүлэх явдлыг өнөөдрөөс зогсоож цаашид хамтдаа хөдөлмөрлөх хэрэгтэйг сануулсан юм.

 
Т.Есүхэйтөмөр
相关新闻