Төв аймаг 1,58 сая төл хүлээн аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-05-21 23:53:40
Yesukheitumur Tumurbaatar

Төв /МОНЦАМЭ/ Энэ хавар Төв аймгийн малчид 4 сая 700 мянган мал тоолуулсан. Үүнээс 2.139.773 гаруй эх малаас төл хүлээн авна. Мал төллөлт 74.2 явагдаж байгаа бол төл бойжилт 99 хувьтай байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн байдлаар нэг сая 579011 гаруй эх мал төллөж, малчид нэг сая 585 мянга 788 гаруй төл шинээр хүлээн авсан байна.


Төв аймгийн 27 сумын ихэнх хэсэгт мал төллөлт 70-аас дээш хувьтай явагдаж байна. Том малын зүй бус хорогдлоор аймгийн хэмжээнд 29297 толгой мал хорогдсон бол Эрдэнэ, Цээл, Өндөрширээт, Заамар, Архуст, Жаргалант, Баяндэлгэр, Баянжаргалан зэрэг сумдад малын хорогдол илүү гарч байна гэж аймгийн ХХАА-ан газраас мэдээллээ.
 
Т.Есүхэйтөмөр
相关新闻