1.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүн хураан авчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн мэргэжлийн хяналтын газраас хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор Цэцэрлэг хотод үйл ажиллагаа явуулж байгаа супер болон мини маркетууд, гэр хорооллын хүнсний дэлгүүрүүдээр өнгөрсөн 7 хоногт урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтын явцад эрүүл ахуйн шаардлага хангахгүй нэг цэгийн үйл ажиллагааг түр зогсоож, хаяг шошгын зөрчилтэй, хадгалах хугацаа дууссан, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй 52 нэр төрлийн 941 ширхэг, 10 кг, 1.4 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнүүдийг хураан авсан байна. Мөн 8 нэр төрлийн 1371 ширхэг, 10 кг, 2.9 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг буцаан татуулж хүн амын хүнсний хэрэгцээнээс хасуулжээ.
Иймд иргэд, худалдан авагчдыг ил задгай, гудамж талбайд болон гар дээрээс худалдаалж байгаа ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд үйл ажиллагаа явуулж буй худалдаа, үйлчилгээний газраас хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байх, хүнсний бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, нөхцөл, хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж авахыг анхааруулж байгаа юм.

Б.Гэрэлт-Од