Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нэмэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв /МОНЦАМЭ/. Гэмт хэргийн шинжтэй дуудлага өмнөх хоногоос 23 нэгжээр буурсан ч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өмнөх долоо хоногоос дөрвөн нэгжээр өссөн байна.
Төв аймгийн Цагдаагийн газарт гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл 101 бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 23 нэгжээр буюу 18,5 хувиар буурсан ч зарим төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан тодотгов.
Аймгийн Цагдаагийн газарт өнгөрсөн долоо хоногийн хугацаанд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгтэй холбоотой 20 дуудлага бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос дөрвөн нэгж буюу 57,1 хувиар өссөн байна. Иймд урин дулаан цаг ирсэнтэй холбогдуулан иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Цагдаагийн газраас анхааруулав.
Мөн насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа дээшлүүлж, болзошгүй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, анхаарал сонор сэрэмжээ дээшлүүлэхийг албаныхан зөвлөж байна.
Т.Есүхэйтөмөр