Цагаан хаданд 1000 автомашины зогсоол барих саналыг яаралтай судлахаар болсон байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-06-07 18:39:17

Өмнөговь  /МОНЦАМЭ/ Тус аймагт ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Энэ үеэр аймгийн Засаг дарга Н.Наранбаатар болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт тулгамдаж байгаа шийдвэрлэвэл зохих асуудлыг танилцуулсан юм. Өмнөговь аймагт тулгамдаад байгаа Таван толгой-Гашуун сухайт хүртэлх 256 км замын засвар, Эрдэнэс таван толгой-Нүүрсний зам хоорондын 13 км зам тавих, Цагаан овоо багийг Цогтцэций сум руу нүүлгэх, Гашуун сухайт боомтыг Ням гаригт ажиллуулах, Цагаан хаданд 1000 автомашины зогсоол барих, БОЭТ-ын барилгын ажлыг гүйцэтгэх төсвийг шийдвэрлэх, Ноён, Номгон, Манлай сумдын “Соёлын төв”-ийн барилгын санхүүжилтийн асуудлыг хөндөв.
Ажлын хэсгийнхэн эхний ээлжинд БОЭТ-ийн барилгын санхүүжилт, Цагаан хаданд 1000 автомашины зогсоол барих нэн тэргүүний асуудлыг шийдвэрлэх ямар гарц гаргалгаа, яаралтай шийдвэрлэх боломжийг хайхаар болсон байна. Тус аймгийн БОЭТ-ийн барилгын ажил зогсож, санхүүжилтгүй байгаа ажээ. Харин Таван толгойгоос Гашуун сухайтын боомтоор нүүрс тээвэрлэж буй машинуудын урт дараалал зарим үед ихсэж байгаа тул Цагаан хаданд автомашины зогсоол барих шаардлагатай болоод байгаа юм.

Д.Мишигсүрэн

相关新闻