Нүүдэлчид гэж хэн бэ?

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-06-08 18:45:24
Завхан/МОНЦАМЭ/ Энэ зун Улаагчны Хар нуурын эрэг дээр Монголд анх удаа нүүдэлчдийн соёлын наадмаар нүүдэлчин монгол ахуйг газар дээр нь иж бүрнээр нь харуулах гэж буй. Наадамтай холбоотой мэдээллийг та бүхэнд цувралаар хүргэж байна.
Тэгвэл нүүдэлчид гэж хэн бэ? Газар зүйн хувьд нүүдэлчдийг зургаан гол бүсэд хуваадаг байна.  Евразийн тал таван хошуу мал  адуу, том эвэрт үхэр, хонь, ямаа тэмээг өсгөн үржүүлдэг ард түмэн.  Бид таван хошуу мал гэдэгт юу ордгийг нэг бүрчлэн мэддэг бол гадныханд энэ нь харь ойлголт юм. Тэгвэл таван хошуу малаа адгуулан хариулдаг үржүүлэн өсгөдөг монгол, казах, түрэг, киргизүүдийг нүүдэлчдийн нэг хэсэг гэж үздэг байна. Евразийн тал энэ бүс нутагт нүүдэлчид талын хүчирхэг гүрнүүдийг буюу скиф, хүннү, түрэг, монгол гэх мэтчлэн  үүсгэж байсан түүхтэй ажээ.
Харин Ойрхи Дорнодод мухар эвэрт үхэр болон уналга эдэлгээнд адуу, тэмээ, илжгийг өргөнөөр ашигладаг бахтияр, бассер болон пуштун зэрэг нүүдэлчид бий. Арабийн элсэн цөл, Сахарт тэмээний аж ахуй эрхлэдэг бэдэн, туарег зэрэг нүүдэлчид оршин амьдарч байна. Мөн Дорнод Африк, Сахарын өмнөх саваннд  том эвэрт үхэр өсгөн үржүүлдэг нуэр, динк, масайчууд амьдардаг байна. Өвөр азийн өндөр уулсын бүс болох Төвд, Памир ба өмнөд Америкийн Андын нуруунд  сарлаг, лам гөрөөс, альпак өсгөн үржүүлдэг бол хойд зүгийн буюу Субарктикийн бүс нутагт цаа бугын аж ахуй эрхлэдэг саам, чукча, эвенкүүд оршин амьдардаг ажээ.
Харин энэ зун Завхан аймагт гадаад дотоодын жуулчдад Евразийн тал нутагт таван хошуу мал  адуу, том эвэрт үхэр, хонь, ямаа тэмээг өсгөн үржүүлдэг нүүдэлчин ард түмний аж амьдрал, ёс заншлыг нэгэн дор үзэх боломжийг олгоод байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн
相关新闻